Сэлэнгэ аймгийг зорих ИРГЭДИЙН АНХААРАЛД

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн халдварын 204 дэх тохиолдлоор өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр оношлогдсон иргэн Б нь арваннэгдүгээр сарын 23-27-ны өдөр Шаамар сумын Дулаанхаан багт хяналтын постод үүрэг гүйцэтгэсэн ба энэ үед хамт ажилласан 21 хүн ойрын хавьтал болсон тул Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны орох, гарах хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл хязгаарлалаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Мандал, Алтанбулаг, Сүхбаатар сум, Дулаанхан тосгодоос бусад хэсгүүдэд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах тухай албан даалгавар мөн гаргажээ. 

Халдвар илэрсэн иргэн Б-гийн ойрын хавьтлуудаас шинжилгээ авах ажил үргэлжилж байна. 
 

Top