Нийслэлийн хэмжээнд 58 мянган иргэн шинжилгээнд хамрагджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 58 мянган иргэн буюу хамрагдах иргэдийн 82 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос 19 аймаг руу 101 тээврийн хэрэгслээр 3624 иргэн нийслэлээс гарсан, бол 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ.

Нийслэлийн Онцгой комиссоос өвчний голомт бий Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж байгаа иргэдийг PCR шинжилгээ өгсөн тохиолдолд Улаанбаатар хот руу нэвтрүүлж байгаа. Хөдөө орон нутгаас ирж буй иргэд PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай гэдгийг анхаарууллаа гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top