"КОВИД"-ын үед ХЭРХЭН ХООЛЛОХ тухай ЗӨВЛӨМЖ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.

Шингэний хэрэглээ
 

  • Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
  • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах


Өөх, тосны хэрэглээ
 

  • Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
  • Транс тос хэрэглэхгүй байх


Мах, махан бүтээгдэхүүн
 

  • Халуун шөлтэй хоол идэх
  • Адуу, хонины мах, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх
  • Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
  • Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах


Жимс, хүнсний ногоо
 

  • Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж, дархлаагаа дэмжих


Гурил, гурилан бүтээгдэхүүн
 

  • Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
  • Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
  • Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах


Сүүн, сүүн бүтээгдэхүүн
 

  • Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
  • Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

Эх сурвалж: ЭМЯ

Top