СУДАЛГАА: Хувиараа бизнес эрхлэгчдийн 78 хувь нь НЭГ САР ТЭСЭХ мөнгөний нөөцтэй гэж хариулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

МҮХАҮТ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд хатуу хөл хорионы үед бизнесийн нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор Улаанбаатар хот, орон нутгийн бизнес эрхлэгчдийн дунд цахим хэлбэрээр судалгааг явуулж 3530 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хамруулсан талаар өмнө нь мэдээлсэн.

Судалгаанд оролцогсдын 13 хувь буюу 445 нь хувиараа бизнес эрхлэгчид байсан байна. Тэдгээр бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа зарим асуудал, шаардлагатай дэмжлэгийн талаарх хандлага нийт судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс ялгаатай байсан тул “Хатуу хөл хорионы үеийн хувиараа бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал” хавсралт тайланг гарган танилцуулж буй юм байна.

Хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаанд нийт судалгаанд оролцогсдын 66 хувь нь бүрэн зогссон бол хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийж үйл ажиллагаа явуулаагүй гэсэн хариултыг өгчээ.  

Хувиараа бизнес эрхлэгчдийн ирүүлсэн судалгааны үр дүнд ажлын байраа хадгалах боломж нь нэг сар хүртэлх хугацаанд дийлэнх нь буюу  64  хувь нь ажлын байраа хадгалж чадна, мөн нэг сар хүрэхгүй гэсэн үр дүн гарч байна. 

 

Хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байраа хадгалах боломжтой хугацаа

Хатуу хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд үүсээд буй хүндрэл, бэрхшээлийн хувьд 67 хувь нь зээлийн эргэн төлөлт, 61 хувь нь түрээсийн төлбөр,  55  хувь нь ажлын байраа хадгалах, ажиллагсдын цалин тавих нь хамгийн хүндрэлтэй байна гэж хариулжээ. 

Харин хатуу хөл хорионы үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулахад давхардсан тоогоор судалгаанд оролцогсдын:

 

  • 58  хувь нь бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох
  • 41  хувь нь зээлийн төлбөр, хүү төлөх хугацааг хойшлуулах
  • 39 хувь нь зээлийн хүүг бууруулах шаардлагатай байна гэсэн байна. 

 

Хөл хорио дууссаны дараа бизнесийн үйл ажиллагаагаа сэргээхэд:

 

  • Санхүүгийн дэмжлэг хамгийн хэрэгтэй гэж судалгаанд оролцогсдын 57 хувь
  • Хөнгөлөлттэй зээл авах 49 хувь
  • зээлийн хүү бууруулах гэж 44 хувь нь хариулжээ.

 

Хувиараа бизнес эрхлэгчид нь хөл хориотой үед бүрэн зогсолт хийсний улмаас борлуулалтын орлого нь эрс буурах буюу  ямар нэг орлогогүй болсноос тогтмол зардал төлж чадахааргүй болсон нь тодорхой харагдаж байна.

Аажмаар энэхүү хөл хорио нь одоогийн байдлаар үргэлжилсэн тохиолдолд тухайн бизнес эрхлэгч нар нь төлбөрийн асуудалд орж хориг тавигдсаны дараа ойрын хугацаанд бизнесээ эргэж сэргээх нь асуудалтай болохоор байна.

Хувиараа бизнес эрхлэгчдээс өөрсдийн хуримтлал болон хөрөнгөөр бизнесийн хэвийн үйл ажиллагааг авч үлдэх боломжийн талаар асуухад:

 

  •  78 хувь нь 1 сар хүртэлх хугацаанд
  •  18 хувь нь 1-3 сарын хугацаанд бэлэн мөнгөний нөөц нь хүрэлцээтэй гэж хариулжээ.

 

Тэдний хүсэж байгаа зүйл нь зээл болон тогтмол зардлын төлөлтийн хугацаа хойшлуулж тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа эрхэлж аажмаар тухайн зардлыг төлөх саналтай байна.

Улсаас зарим салбарын үйл ажиллагаа сэргээж, зайнаас буюу цахимаар ажиллах боломжгүй салбарыг халдвар хамгаалалтын нарийн журам гаргаж ажиллуулах нь зүйтэй гэж хариулсан гэж МҮХАҮТ-аас хийсэн судалгаанд дурджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Mgl(66.181.182.199) 2020 оны 12 сарын 08

Mgl

0  |  0
zochin(64.119.24.14) 2020 оны 12 сарын 08

odoo ene horiogoo bolio

0  |  0
Top