Төрийн ордонд сэжигтэй тохиолдол илэрч, ХӨЛ ХОРИО тогтоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Төрийн ордонд ажиллаж буй алба хаагчдаас өдөр бүр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа аж.

Тэгвэл өнөөдөр (2020.12.08) ордны сантехникийн ажилтнаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарсан гэх мэдээлэл байна. 

Иймд Төрийн ордны зүүн жигүүрт хөл хорио тогтоож, албан хаагчдыг өрөө өрөөнд нь тусгаарлан, сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ рүү авч яваад байна. Уг иргэний PCR шинжилгээний хариу гартал ордонд хөл хорио тогтоох аж. 

Шинэчлэгдсэн мэдээ: 19:00 цагийн үед тухайн ажилтны PCR шинжилгээ хариу сөрөг буюу халдваргүй гарсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Top