ГИХГ бүртгэлийн цэгийн QR код үүсгэн, байршууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Улсын Онцгой комисс цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, батлагдсан тохиолдлын хавьтлыг түргэн хугацаанд илрүүлэх зорилгоор Qr.119.mn платформыг ашиглалтад оруулсны дагуу Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) энэхүү платформоор дамжуулан бүртгэлийн цэгийн QR код үүсгэн, үүдэндээ байршуулжээ. 

QR кодыг хэрхэн уншуулах вэ?
 

  • Ebarimt аппликэйшн ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана. Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt апп-аа шинэчлэхийг анхаарна уу.
     
  • COVID-19 рүү орвол QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААН-ийн QR кодыг уншуулна.
     
  • Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл утсанд тань очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх юм.
     

Хөл хорионы дэглэм үйлчилж буй энэ өдрүүдэд Гадаадын иргэн, харьяатын газар Evisa.mn цахим сайтаар үйлчилгээ үзүүлж, Мэдээллийн лавлах 1800-1882 утас болон http://mn.immigration.gov.mn сайтын “Онлайн туслах” чатботоор зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж эхэлжээ. Тиймээс Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч, түр ирэгч гадаадын иргэн, түүнийг уригч аж ахуйн нэгж, байгууллагууд виз, оршин суух зөвшөөрөл олголт, сунгалт, бүртгэл, хасалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл авах шаардлагатай бол Мэдээллийн лавлах 1800-1882 утас болон байгууллагын албан ёсны цахим сайтын “Онлайн туслах” чатботоор холбогдохыг зөвлөж байна.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top