Улаанбаатарт бүртгэгдсэн кластерт халдвар бүртгэгдээгүй

2020 оны 12 сарын 09

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.08, 11:00 цаг)

А.Амбасэлмаа: "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээнээс таван тохиолдол нэмж батлагдсан байна. Сэлэнгэ аймгаас гурван тохиолдол бүргэгдсэн нь тусгаарлалтад байсан ойрын хавьтал байна. Улаанбаатарт коронавиурсний хоёр тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатарын хоёр халдварын хувьд ХӨСҮТ-ийн ажилчид буюу лаборант, ариутгагч хоёр хүн байна. Улаанбаатарт бүртгэгдсэн кластерт халдвар бүртгэгдээгүй." гэв.

Улаанбаатар хотод коронавируст халдварын нийт 128 тохиолдол бүртгэгдээд байна.

  • Баянгол-32
  • Сүхбаатар-26
  • Баянзүрх-25
  • Сонгинохайрхан-18
  • Хан-Уул-18
  • Чингэлтэй-8
  • Баганнуур-1

Улсын хэмжээнд нийт кластер хэлбэрээр гарч байгаа голомтод 443 тохиолдол бүргэгдсэн байна. Харин улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 893 байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top