Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.09/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт таван хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод хоёр тохиолдол бүртгэгдсэн. Тэд ХӨСҮТ-ийн хоёр ажилтан байлаа. Сэлэнгэ аймагт гурван тохиолдол шинээр бүртгэгдсэн" гэх мэдээллийг өглөө.