Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр (2020.12.09) болж, нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болсон. Мөн Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон зэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл 10 хоног сунгах нь зүйтэй гэж үзсэн.
Мөн Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгожээ.
Эхний 14 хоногт хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах юм байна. Тусгаарлалтын хоногийг энэ сард тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээс эхлэн мөрдөх болжээ.
Улсын онцгой комиссоос энэ сард дараах тусгай үүргийн нислэгийг товлов.