БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн, онцгой нөхцөл байдалтай уялдуулж хоол хүнсний хомсдолд орох эрсдэлтэй зорилтот бүлэгт хүнсний тусламжийн багц олгох явцтай танилцаж, холбогдох албаныханд тодорхой үүрэг, чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн хэмжээнд нийт 3000-аад өрхөд хүнсний дэмжлэг үзүүлээд байна.
Хурлаар Засаг даргын Тамгын газарт хүнсний дэмжлэгийн багцын нөөц бүрдүүлэх чиглэл гарч, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Шуурхай баг” газар дээр нь очиж үнэлэлт өгөх, шаардлагатай гэж үзвэл Засаг даргын нөөцөөс дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа.
Ажлын уялдаа холбоог сайжруулж, удирдан чиглүүлэхийг Засаг даргын зөвлөх Ж.Баатарт үүрэг болгов. Мөн дүүргийн хэмжээнд СӨХ-гүй байрууд, хороо, өрхийн эмнэлгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг анхаарууллаа.