Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, эмчилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.10, 11:00 цаг)
Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд коронавирус илэрчээ. Энэ таван тохиолдол Улаанбаатар хотод хамаарч байна.
Таван тохиолдлын дөрөв нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүс бол нэг нь ажил үүргээ гүйцэтгэж байсан ХӨСҮТ-ийн сувилагч байжээ.
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагын нийт 19 ажилтан коронавирусний халдвар аваад байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд бусад аймагт халдвар бүртгэгдээгүй сайн мэдээтэй.
ШУУД ҮЗЭХ