Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21,470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ээс мэдээллээ. Шинээр бүртгэгдсэн таван тохиолдол Улаанбаатар хотод хамаарч байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ өвчлөл гарсан есөн кластер буюу голомтын долоод нь сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөлт бүртгэгдээгүй таатай мэдээ байгааг онцоллоо.
ЗӨСҮТ-өөс Улаанбаатар хотод халдвар бүртгэгдсэн 3650 метр квадрат талбайд эцсийн ариутгал, халдваргүйтгэл хийжээ.