Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр эмнэлгийн үйлчилгээ авахаар ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу сул эерэг гарч, сорьцыг PCR шинжилгээнд илгээсэн тухай мэдээлсэн билээ.
Тэгвэл PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ.
Архангай аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэлгүй 192 цаг өнгөрч байна.
Хөл хорионы үед дэглэмээ сайн баримталж, маскаа зүүж, гараа ариутгацгаахыг ард иргэддээ уриалж байна.
Эх сурвалж: Архангай аймгийн Онцгой комисс