“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн шалган нэвтрүүлэх цэг-3 дээр нүүрс тээврийн жолооч нараас PCR-ын шинжилгээ авч эхэллээ. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд нүүрс тээвэрлэж буй 7000 гаруй жолоочийг бүгдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор шалган нэвтрүүлэх цэг 3 дээр хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, ачаатай талд нэвтрэлт удаашралтай болж дараалал 40 км-ээр уртассан байна.
Өмнөговь аймгийн ЭМГ, Гэрээт Цагдаагийн Хэлтэс, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн зүгээс жолооч нарыг аль болох түргэн шуурхай нэвтрүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ачилтын талбайд шинжилгээний хоёр баг ажиллуулж, Шуурхай нэвтрүүлэх цэг 3-т ачаатай талыг шууд нэвтрүүлэх зэрэг зохицуулалт хийн ажиллаж буй аж.
Шинжилгээний талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал, халдвар хамгааллын дүрэм, журмыг чанд баримтлан ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж буйг “Гашуунсухайт авто зам” ХХК-иас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )