Хөл хорио, хязгаарлалтын улмаас нийслэл болон орон нутагт гацсан иргэдийг энэ сарын 1-10-ны өдрүүдэд зорчуулах шийдвэр УОК-оос гаргасан байсан.
Тэгвэл уг хугацааг арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгасан байна.
Засгийн газрын хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгасантай холбоотойгоор энэхүү хугацааг сунгажээ.
Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш 98 мянган хүн шинжилгээ өгсний 35 хувь нь зорчих хөдөлгөөнд оролцоод байгаа аж. Иргэд шинжилгээ өгснөөс хойш 48 цагийн дотор хотоос гарах зохицуулалтыг анх УОК журмандаа тусгасан.
Гэвч энэ нь одоогийн нөхцөл байдал, хүчин чадалд биелэгдэх боломжгүйг өнгөрсөн өдрүүдийн жишээ, тоон үзүүлэлт харуулж байна. Түүнчлэн иргэд шинжилгээ өгснөөс хойш 48 цагийн дараа хариу нь гарч байгаа учраас шинжилгээ өгснөөс 48 цагийн дараа зорчихоор төлөвлөх хэрэгтэйг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ.