Франкфурт хүртэлх нислэгийн төлбөрийг НӨХӨН ОЛГОХООР болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Улсын онцгой комиссоос түр зогсоогоод байсан тусгай үүргийн нислэгийг сэргээж, энэ сард гурван удаагийн нислэг товлосон билээ. 
 

  • Арванхоёрдугаар сарын 16-нд Франкфурт
     
  • Арванхоёрдугаар сарын 20-нд Токио
     
  • Арванхоёрдугаар сарын 25-нд Сөүл рүү тус тус нислэг үйлдэж, иргэдээ авчирна.


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирсэн "Франкфурт хотоос Улаанбаатар хот руу нислэг үйлдэх зорчигчийн тоог багасгасан байна" гэх мэдээлэл, гомдолтой холбогдуулан тус газраас Шадар сайдад ханджээ.

Шадар сайд Я.Содбаатар эл мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд Франкфурт хотоос ирэх нислэгийг 250 хүнтэй үйлдэх чиглэл өгсөн байгаа аж. 

Түүнчлэн арваннэгдүгээр сард Монгол руу ирэх гээд чадаагүй зорчигчдод Франкфурт хот хүртэлх нислэгийн тийзийн төлбөрийг нөхөн олгохоор болсон байна.

Сануулахад, тусгай үүргийн эдгээр нислэгээс эхлэн зорчигчдыг 21 бус 14 хоног тусгаарлахаар Улсын онцгой комисс өчигдөр шийдвэр гаргасан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top