Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явж байсан уул уурхайн компанийн ажилчдаас түргэвчилсэн оношилгоогоор коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн билээ.
Тэдгээр нь "ТТ Жевико" компанийн ажилчид байсан бөгөөд гурван ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар дөнгөж сая эх сурвалж мэдээллээ.
Уул уурхайн туслан гүйцэтгэгч компаниудын 600 гаруй ажилтан ээлж солигдож ажиллахаар өнөөдөр (2020.12.10) 16:00 цагийн үед Улаанбаатараас хөдөлсөн ба тэднийг замд явах хугацаанд ажилтны шинжилгээнд коронавирусний халдварын сэжигтэй байдал илэрсэн тул автобуснуудыг буцаан татаж, PCR шинжилгээний хариу хүлээх зохицуулалт хийсэн юм.
Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс нэг автобусанд 20 хүн суулгаж явсан тул ойролцоогоор 30 автобустайгаар ажилчдыг тээвэрлэж байжээ.