ЭМЯ-аас коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өгч байна. \2020.12.11\
Өнгөрсөн 24 цагт лаборториудад 20633 хүнд PCR шинжилгээ хийснээс долоон хүнд коронавирус илэрчээ.
Улаанбаатар хотод зургаан тохиолдол бүртгэгдсэний дөрөв нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн байна. Энэ нь "Амгалан" гаалийн газрын ажилтны тандалтын шинжилгээнд, мөн түүний хүүгээс коронавирус илэрсэн.
Сэлэнгэ аймагт нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр илэрлээ.
Улаанбаатар-138
Дархан-Уул- 45
Сэлэнгэ- 208
Говьсүмбэр- 4
Дорноговь- 31
Архангай- 3
Баянгол дүүрэгт 2 тохиолдол нэмэгдэж-34,
Баянзүрх дүүрэгт мөн 2 тохиолдол нэмэгдэж-27,
Хан-Уул дүүрэгт шинээр 2 бүртгэгдэж 20 боллоо.
Сүхбаатар-26
Сонгинохайрхан-22
Багануур-1
Улсын хэмжээнд кластерт бүртгэгдсэн нийт тохиолдол 454 болсон. Монгол Улсын хэмжээнд нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 905 боллоо. Үүнээс эдгэрсэн 384, ажиглалтад 34, гэрийн ажиглалтад 32, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэгт нийтдээ 512 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүн нэг, хүнд тав, хүндэвтэр 76, хөнгөн 430 хүн эмчлэгдэж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ