Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ (2020.12.12, 11:00 цаг).
ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:
Өчигдөр (2020.12.11) нийт 17529 хүнд шинжилгээ хийхэд ХӨСҮТ-ийн нэг сувилагчийн шинжилгээнээс коронавирус илэрсэн. Ингээд нийслэлд 138 дахь тохиолдол бүртгэгдлээ.
Улаанбаатар хот дахь бусад голомт болон орон нутагт сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар нэмж бүртгэгдээгүй.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ 208, Дархан-Уул 45, Дорноговь 31, Орхон 25, Говьсүмбэр 4, Архангай 3 тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна. Голомтлон гарсан 454 дэх халдвар бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 906 боллоо.
Эдгэрсэн 384, ажиглалтад 30, гэрийн ажиглалтад 32, хугацаа дууссан 322 хүн байна. Одоогоор маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 77, хөнгөн 430 хүн эмчлүүлж байна.
Хуурай ханиах, хамар битүүрэх, бие зарайх, амт үнэр мэдрэхгүй байх, зарим үед нусгайрах шинж тэмлдэг илэрч байна. Эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь 30-40 насныхан байна.
ХӨСҮТ-ийн сувилагч халдвар авснаар Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын халдвар авсан тоо 20 боллоо.