ШУУД: Нэг хүнээс коронавирус илэрлээ

2020 оны 12 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өгч байна. \2020.12.13\

14987 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ батлагдсан тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд оролцож байсан сувилагч байна. Энэ сувилагч нь 14 хоног эмчилгээ үйлчилгээндээ ороод, дараагийн ажиглалтын 14 хоногийн ажиглалтын 7 дахь хоног дээр коронавирус илэрсэн байна.


Улаанбаатар болон аймгуудын кластерт сүүлийн 24 цагт халдвар бүртэгдээгүй, 454 хэвээрээ байна..

Сэлэнгэ-208

Улаанбаатар-138

Дархан-Уул-45

Дорноговь-31

Орхон-45

Говьсүмбэр-4

Архангай-3


Монгол Улсын хэмжээнд нийт коронавируст хадварын батлагдсан тохиолдол 907 байна. Үүнээс эдгэрсэн 384, ажилгалтад 27, гэрийн ажиглалтад 35, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийтдээ 514 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 79, хөнгөн 429 хүн эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 162 хүн байгаас хүндэвтэр 27, хөнгөн 135 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 214 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр хүн 51, хөнгөн хүн 157 эмчлэгдэж байна.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хүн эмчлэгдэж байгаагаас хүндэвтэр хүн 1, хөнгөн 12 хүн байна.

Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 125 хүн эмчлэгдэж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top