Засгийн газар өнөөдөр (2020.12.13) хуралдаж, Монгол Улсын 3,3 сая иргэний амжиргааг дэмжих, 123.800 аж ахуйн нэгжийг АЖЛЫН БАЙРАА хадгалахад дэмжлэг үзүүлэх шийдвэр гарган, бүх суурь зардлуудыг тэглэж, төр хариуцахаар зохицууллаа.
Шийдвэрийн хүрээнд 2020.12.01 - 2021.07.01 хүртэлх хугацаанд
(Банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, Уул уурхай, Үүрэн холбооны оператор компаниуд ороогүй болно)
Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хямдрууллаа.
Айл өрх, албан байгууллагуудын цахилгаан, дулаан, хогны мөнгийг чөлөөлсөн хөрөнгийн эх үүсвэрт зориулж 650 орчим тэрбум төгрөгийг "Эрдэнэт" үйлдвэр гаргах бол Шахмал түлшний хөнгөлж байгаа үнийн зөрүүг "Эрдэнэс Тавантолгой" компани хариуцна.
Шахмал түлшний үнийг 50 хувь бууруулснаар 46 тэрбумын санхүүжилтыг "Эрдэнэс Тавантолгой" гаргасан бол одоо дахин буурснаар 69 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компани хариуцахаар болж байна.
Сэтгэгдэл ( 1 )
huwiin hewshliin dulanii kompand ajillaj bga ajilchid yaj ajillah we tsalin mungi yaj shidvleh we