Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг 2020.12.24 хүртэл сунгалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Хот хоорондод зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг арванхоёрдугаар сарын 24 хүртэл сунгажээ. 

Шадар сайд Я.Содбаатар энэ талаар "Маргаашаас эхлэн Улаанбаатарт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулан, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн мэргэжилтнүүдийн зөвлөмжийг үндэслээд арванхоёрдугаар сарын 24-нийг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг одоогийнх шигээ үргэлжлүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос дур мэдэн гарч, орохгүй. Халдварын голомтгүй аймгаас ирж байгаа хүмүүс асуумж бөглөөд орно. Харин халдварын голомттой газраас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгч байж орж ирэх горим энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ" гэлээ. 

Одоогоор орон нутагт зорчих хүсэлт гаргасан иргэдийн PCR шинжилгээний хариу арванхоёрдугаар сарын 18 хүртэл хүчинтэй ба түүнээс хойш зорчих бол дахин шинжилгээ өгөх ажээ.

 

Top