ОНЦЛОХ ШИЙДВЭР: Төлбөр 0 төгрөг

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Засгийн газар өнөөдөр (2020.12.13) хуралдаж, Монгол Улсын 3,3 сая иргэний амьжиргааг дэмжих, 123.800 аж ахуйн нэгжийг АЖЛЫН БАЙРАА хадгалахад дэмжлэг үзүүлэх шийдвэр гарган, бүх суурь зардлуудыг тэглэж, төр хариуцахаар зохицууллаа. 

Шийдвэрийн хүрээнд 2020.12.01 - 2021.07.01 хүртэлх хугацаанд
 

  • Айл бүрийн цахилгааны төлбөр 0 төгрөг
  • Айл бүрийн дулааны төлбөр 0 төг
  • Айл бүрийн усны мөнгө 0 төгрөг
  • Айл бүрийн хогны мөнгө 0 төгрөг
  • ААН-ийн цахилгааны төлбөр 0  төгрөг
  • ААН-ийн дулааны төлбөр  0 төгрөг
  • ААН-ийн усны мөнгө 0 төгрөг
  • ААН-ийн хогны мөнгө 0 төгрөг
  • ААН-ийн уур хэрэглэсний мөнгө 0 төгрөг боллоо.

(Банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, Уул уурхай, Үүрэн холбооны оператор компаниуд ороогүй болно)

Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хямдрууллаа.

Айл өрх, албан байгууллагуудын цахилгаан, дулаан, хогны мөнгийг чөлөөлсөн хөрөнгийн эх үүсвэрт зориулж 650 орчим тэрбум төгрөгийг "Эрдэнэт" үйлдвэр гаргах бол Шахмал түлшний хөнгөлж байгаа үнийн зөрүүг "Эрдэнэс Тавантолгой" компани хариуцна. 

Шахмал түлшний үнийг 50 хувь бууруулснаар 46 тэрбумын санхүүжилтыг "Эрдэнэс Тавантолгой" гаргасан бол одоо дахин буурснаар 69 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компани хариуцахаар болж байна. 

Нэг тонн шахмал түлш 150 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Үнийг 75 хувиар хөнгөлснөөр иргэд нэг тонн шахмал түлшийг 37500 төгрөгөөр худалдаж авах боломжтой боллоо. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэг (139.5.217.59) 2020 оны 12 сарын 14

Засгийн газартаа маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье

0  |  0
иргэн(202.9.46.13) 2020 оны 12 сарын 19

цахилгаан, дулаан, усны мөнгийг дараа сард нь төлдөг. тэгэхлээр 11,6-р сарын цахилгаан, дулаан, усны мөнгө энэ хөнгөлөлтөнд хамаарагдах уу гэдгийг тодруулж өгнө үү

2  |  0
Зочин(202.55.188.107) 2020 оны 12 сарын 13

Суурь зардал гэсэн байх юм сайн ойлгохгүй байнаа. ЦАХИЛГААНЫ СУУРЬ ЗАРДАЛ 2000 төгрөг байдаг биз дээ

0  |  0
mongolhuu(64.119.23.99) 2020 оны 12 сарын 13

bayarla odoo elbegdorj tsagaan 2 achit ehee ard tumendee ug

0  |  0
Ergen(202.126.90.110) 2020 оны 12 сарын 13

Zasgiin gazartaa bayrlalaaaaaaa

1  |  0
Хун(150.129.143.2) 2020 оны 12 сарын 13

Засгийн газартаа баярлалаа.

1  |  0
Top