Франкфурт руу энэ сард ХОЁР УДАА нислэг хийхээр боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 3800 гаруй хүн, үүнээс БНСУ-д 3300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байна.

Хөл хорионы дэглэм, тусгаарлах байрны боломжийг харгалзан арванхоёрдугаар сард Токио, Сөүл хот руу тус бүр нэг,  Франкфурт чиглэлд хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэх шийдвэрийг Засгийн газрийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. 

2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 1,301 хүн тусгаарлах байранд байна. 70 гаруй зочид буудлын 32-ыг нь цаашид ашиглаж болно гэсэн дүгнэлт гарсан.

Цаашид "Нэг хүн-Нэг өрөө", "Нэг өрх-Нэг өрөө" зарчмыг хатуу баримталж, зочид буудлын коридорт камер суурилуулан хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх систем бий болгож байна.

Top