ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 13-нд Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад нийт 8574 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймгаас таван шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь ойрын хавьтал, тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд 2-3 дахь шинжилгээгээр илэрлээ.
Ингээд Сэлэнгэ аймагт 213 тохиолдол бүртгэгдлээ. Улсын хэмжээнд кластер байдлаар бүртгэгдсэн тохиолдол 459 болсон. НМонгол Улсад бүртгэгдсэн тохиолдол нийт 912 боллоо. Одоогоор 384 хүн эдгэрсэн байна. Ажиглалтад 27, гэрт 35 хүн байна. Мөн 519 хүн эмчлүүлж байгаа ба маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 75 хүн байна. Бусдад нь хөнгөн зэргийн шинэ тэмдэг илэрч байгаа.
Халдвар аваад 2-6 хоногт эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна. Тухайлбал, эмнэлзүйн шинж тэмдэг нь хуурай ханиах, хамар битүүрэх, бие зарайх, амт үнэр мэдрэхгүй байх, сульдаж ядрах, зарим үед нусгайрах шинж тэмдгээр илэрч байна. Эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь 30-40 насныхан байна.