БГД-ийн 5, 6-р хорооны өрх толгойлсон эхчүүдэд хүнсний дэмжлэг үзүүлэв

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Баянгол дүүргийн ЗДТГ-аас зорилтот бүлгийн иргэдэд хүнсний дэмжлэг, тусламж үзүүлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд байрлах 10 хороолол дагуух дулааны төв шугам гэмтэж, дулаан алдсан иргэдээс олон ам бүлтэй, зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүллээ. Тухайлбал, Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Шуурхай баг"-ийг БГД-ийн Засаг даргын зөвлөх Ж.Баатар ахалж, 5, 6 дугаар хорооны олон хүүхэдтэй, өрх толгойлсон эхчүүдэд хүнсний багцын тусламжийг гардуулан өглөө. 

Top