Халдвартай хүмүүст ХУУРАЙ ХАНИАЛГАХ шинж их ажиглагджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвартай хүн Улаанбаатарт 2, Сэлэнгэ аймагт 2, Дорноговь аймагт 1 нэмж бүртгэгдлээ.

Халдварын тохиолдол таваар нэмэгдсэнээр дотоодод тарсан халдвартай хүний тоо 464, нийт халдварын тоо 917 боллоо.

Дотоодын халдварын тоо (2020.12.15-ны 11:00 цагийн байдлаар)
 

  • Улаанбаатар хот - 140
  • Сэлэнгэ аймаг - 215
  • Дархан-Уул аймаг - 45
  • Орхон аймаг - 25
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Дорноговь - 32
  • Архангай - 3 

 

Халдвар авсан 917 хүний 384 нь эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар 524 батлагдсан тохиолдол эмчлүүлж байгаа. 

Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдал хөнгөн 450, хүндэвтэр 68, хүнд 5, маш хүнд 1 хүн байна. 

Халдвар авсан хүмүүст илэрсэн эмнэл зүйн шинж тэмдгийг харахад хамгийн их буюу 21,1 хувьд нь хуурай ханиалгах шинж тэмдэг илэрчээ.

 

 

ШУУД ҮЗЭХ
 

Top