Азийн хөгжлийн банкнаас ВАКЦИНТАЙ холбоотойгоор ДЭМЖЛЭГ хүслээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 15


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Жэймс Линчээр ахлуулсан төлөөлөгчидтэй уулзан, цар тахлын эсрэг вакцин авах, 2021-2024 оны хамтын ажиллагааны чиглэл тодорхойлох цахим уулзалт хийлээ.

Засгийн газраас цар тахлын эсрэг аюултай нүүр тулан ажиллаж байгаа иргэдээ аль болох хурдан вакцинжуулах шаардлагатай байгааг уламжилж дэмжлэг хүслээ.

Түүнчлэн ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, экспортыг төрөлжүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцон зөвлөлдлөө.

Өнгөрсөн хугацаанд АХБ нь Засгийн газартай гар нийлэн хурдан шаламгай, уян хатан ажиллаж, ямагт тусламж дэмжлэг үзүүлж ирсэн юм.

Top