Улсын хэмжээнд ХАЛДВАРЫН НЭГ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16


Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. (2020.12.16, 11:00 цаг)

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад 12711 хүнд PCR шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Энэ нь Сэлэнгэ аймгийн иргэн бөгөөд тусгаарлалт, ажиглалтад байсан хүн аж. 

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 918 болж, дотоод дахь халдварын 465 дахь тохиолдол бүртгэгдээд байна. 

ШУУД ҮЗЭХ
 

Top