Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авах авах ажиллагааг зохион байгуулж байгаа илээ.
Улаанбаатар Франкфурт чиглэлийн эхний тусгай үүргийн нислэг өнөөдөр 11:19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 165 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, "Сүнжин гранд", "Амар" зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Онцгой комиссын төлөвлөж буй нислэгүүд
Энэ сард төлөвлөсөн дөрвөн удаагийн нислэгээр нийт 720 иргэнээ татаж авах юм.
Улсын онцгой комиссоос гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах асуудлаар "Нэг хүн-Нэг өрөө", "Нэг өрх-Нэг өрөө" зарчмыг хатуу баримтлан, зочид буудлын коридорт камер суурилуулан, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх систем бий болгоод байгаа. Шинэчлэгдсэн шийдвэрийн дагуу энэ сард ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлана.