С.Цэцэгмаа: Нийтийн тээвэр 06:40-22:30 цагт үйлчилж байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Энэ сарын 14-нөөс хатуу хөл хориог сулруулж, 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээ хэрхэн явагдаж байгаа талаар нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодрууллаа


-Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо хэдэн автобус явж байгаа вэ. Хатуу хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотойгоор үйлчилгээнд гарч буй автобусны тоо нэмэгдсэн үү?

-Өмнө нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед автобус цагийн хязгаарлалттай явж байсан. Ингэхдээ үдээс өмнө 06:00-10:00 цаг хүртэл, үдээс хойш 15:00-22:00 цаг хүртэл иргэдэд үйлчилж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар шугамын үйлчилгээнд 97 чиглэлд 913 автобус үйлчилгээнд явж байна. Өглөө, оройн цагуудаар Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 34 чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа эхлэх болсонтой холбогдуулаад энэ сарын 14-15-ны өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслийн ачааллыг судалсан. Судалснаар зорчигч урсгал нэмэгдсэн боловч үүнтэй нь зэрэгцээд автобусны гаралтыг мөн нэмсэн учраас үйлчилгээ хэвийн явагдаж байгаа.

-Одоо автобусны цагийн хуваарь яаж явж байгаа вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээ энгийн горимд орж, ердийн цагийн хуваарийн дагуу өглөөний 06:40 цагаас оройн 22:30 цаг хүртэл үйлчилгээнд явж байгаа.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ долоо хоногт ачаалал хэр байна вэ?

-Ачаалал хэвийн байна. Автобусанд багталцахгүй үлдэх байдал алга. Харин хүн хоорондын зай барих асуудал хүндрэлтэй байгаа. Нэг автобусанд 1.5-2 метрийн зай барьж үйлчлүүлнэ гэвэл 12-13 хүн зорчих болно. Үүгээр тооцбол өнөөдрийн явж байгаа автобусны тоо 2-3 дахин нэмэгдэх ёстой. Тиймээс иргэд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж, маскаа зүүж, бээлий өмсөж явах шаардлага үүсэж байна. Үүнээс биш нэг автобусанд зөвхөн 12 хүн зорчуулах боломж нөхцөл одоогоор алга.

-Нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээнд халдвар хамгааллыг хэрхэн сахиулж байгаа вэ?

-Бүх автобусыг өглөө үйлчилгээнд явуулахаас өмнө ариутгал, халдвар­гүйтгэлд хамруулаад, гар ариутгалын шингэнийг зориулалтын саванд дүүргэж, эцсийн зогсоолууд дээр давхар ариутгал, халдваргүйтгэлийг хуваарийн дагуу хийж байгаа. Гар ариутгалын шингэнийг дуусах бүрд дахин дүүргэж ашиглуулах шаардлага тавьж байна. Иргэдийг заавал маскаа зүүж үйлчлүүл, аль болох зайг бариулах гэсэн шаардлага тавьж байгаа. Бүх автобусыг орой үйлчилгээнээс буусны дараа ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээнд дахин хамруулдаг. Эдгээр үйлчилгээгээ өдөр болгоны хуваарийн дагуу хяналт тавин ажиллаж хийлгэж байна.

-2020 онд автобусны парк шинэчлэл яаж хийгдсэн бэ?

-Парк шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хийгээд явдаг. Одоогийн байдлаар он дуусахад 130 автобус үйлчилгээнээс хасагдаж, оронд нь 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс үргэлжлүүлээд төчнөөн тооны автобус үйлчилгээнд нэмэгдэх учраас үйлчилгээ доголдох асуудал гарахгүй, хэвийн явагдана.

-Сургууль, цэцэрлэг танхимын сургалт явуулахгүй байгаа учраас сургуулийн автобус ашиглагдахгүй байгаа шүү дээ. Ийм үед сургуулийн автобусыг өөр зориулалтаар ашиглах тохиолдол байгаа юу?

-Сургуулийн автобусыг зарим чиглэлд үйлчилгээнд гаргаж байна. Өвлийн улиралтай холбоотойгоор автобусны ашиглалт суларч эвдрэх, хөлдөх гээд хүндрэлүүд гардаг учраас нөөцөд байгаа сургуулийн автобуснаас аж ахуйн нэгжүүд үйлчилгээнд хуваарилан явуулж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TRADING(156.0.213.8) 2020 оны 12 сарын 18

12-Р САР / Зул сарын баярын санал\n  Шуурхай сурталчилгаа !!!\n24 цагийн дараа:\n  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог\nХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог\n3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог\nХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог\n10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог\n20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог\n\nБүрэн ашиг баталгаатай !!!\nТелеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!\n  whatsapp: 33 7 52 43 26 19  

0  |  0
(66.181.189.73) 2020 оны 12 сарын 18

baahan godon bakaltai zdakuud jiheldeed saihan shaajiilee

0  |  0
Top