Коронавирусний цар тахалтай тэмцэж буй Монгол Улсад АНУ-аас тусламж илгээжээ.
Эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай 50 ширхэг амьсгалын аппаратыг өнгөрсөн шөнө Улаанбаатарт авчирсан байна.
Энэ тухай АНУ-аас Монгол Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески "Хямрал, бэрхшээлийн үед анд нөхөд хамт байдаг. Монгол дахь түншүүддээ өгсөн амлалтаа биелүүлж, Ковид-19-тэй тэмцэхэд туслахаар АНУ-д үйлдвэрлэсэн амьсгалын 50 ширхэг аппарат авчирлаа" хэмээн энэ тухай мэдэгдлээ.