Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ (2020.12.17, 11:00 цаг)
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 16-нд Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад шинжилгээ хийхэд Улаанбаатар хотод таван хүнд коронавирус илэрчээ. Тэдгээрийн гурав нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал ба 2-3 дахь шинжилгээгээр халдвар илэрчээ.
Харин нөгөө хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс байсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Тухайн хоёр өвчтөн эмнэлэгт хэвтэхдээ түргэвчилсэн шинжилгээ өгөхөд халдвар илрээгүй ба хэвтсэнээс хойш дөрөв, тав дахь өдөрт нь хийсэн давтан шинжилгээгээр халдвар илэрч, батлагджээ.
Өчигдөр 18:00 цагаас хойш Баянзүрх дүүргийн эмнэлэгт илэрсэн хоёр тохиолдлын ойрын хавьтлууд болох 69 хүнийг тусгаарлан, шинжилгээ аваад байна. Эдгээр 69 хүний ойрын хавтал болох 171 хүнээс мөн шинжилгээ авсан. Эхний шинжилгээгээр халдвар бүртгэгдээгүй.
"Баянзүрх дүүргийн эмнэлэгт байсан хүмүүс эмнэлгийн Б корпус буюу Насанд хүрэгчдийн тасагт эмчлүүлж байсан. Өрөөндөө дөрвүүлээ байсан. Нэг нь арванхоёрдугаар сарын 9-нд хэвтэж, 17-нд гарсан байсан. Нөгөө хүн нь арванхоёрдугаар сарын 11-нд хэвтэж, 16-нд халуурсан тул дахин шинжилгээ авснаар халдвар илэрсэн. Тэдний маршрутыг тогтоосон. Нэг нь гэртээ байсан, гадуур яваагүй. Нөгөө хүн нь эмнэлэгтээ хэвтэж байсан. Ойрын хавьтлуудыг тусгаарласан" гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
ШУУД ҮЗЭХ