ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө (2020.12.17, 11:00 цаг)
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Өчигдөр нийт 10599 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод энэ таван тохиолдол хамаарч байна. Эдгээрийн гурав нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол хоёр нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан иргэд юм. Тус хоёр иргэн эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн тестээр сөрөг гарсан бол 4, 5 дахь хоногт авсан давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
Хоёр иргэн нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байна. Халдвар бүртгэгдсэн үед энд тэнд алаг цоог халдвар гарах тохиолдол байдаг. Тиймээс хүн амын дунд алдахгүй байх, батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлыг тусгаарлах нь чухал байдаг. Өчигдөр орой 18:00 цагаас эхлээд ХӨСҮТ шуурхай ажиллаж, эдгээр хоёр иргэний ойрын хавьтал, тэдний хамаарал болох нийт 171 хүнээс PCR шинжилгээ аваад байна. Энэ бол ойрын хүмүүст хийсэн шинжилгээ. Цаашид хоёр дахь хавьтал болох 200 гаруй хүнийг гэр бүлд нь тусгаарлах, үргэлжлүүлэн тандах ажлыг зохион байгуулна.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт байсан хүмүүс эмнэлгийн Б корпус буюу Насанд хүрэгчдийн тасагт эмчлүүлж байсан. Өрөөндөө дөрвүүлээ байсан. Нэг нь арванхоёрдугаар сарын 9-нд хэвтэж, 17-нд гарсан байсан. Нөгөө хүн нь арванхоёрдугаар сарын 11-нд хэвтэж, 16-нд халуурч, дахин шинжилгээ авснаар халдвар илэрсэн. Тэдний маршрутыг тогтоосон. Нэг нь гэртээ байсан, гадуур яваагүй. Нөгөө хүн нь эмнэлэгтээ хэвтэж байсан. Ойрын хавьтлуудыг тусгаарласан.
БЗД-ийн эмнэлгээс батлагдсан хоёр тохиолдол бол шинэвтэр халдвар. Энд тэндээс халдвар гарах магадлал өндөр байгаа тул хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарахыг сануулж байна.
Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 923 боллоо. Үүнээс эдгэрсэн 384 хүн байна. Одоогоор 530 хүн эмчлүүлж байна. Маш хүнд нэг, хүнд 3, хүндэвтэр 45, хөнгөн 481 хүн эмчлүүлж байна.