Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг нутаг буцаах хугацааг арванхоёрдугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл байхаар зохион байгуулсан билээ. Энэ хугацаа өнөөдөр дуусгавар болж, 06:00 цагаас эхлэн хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо.
Өнөөдрөөс эхлэн долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд зөвхөн зайлшгүй шаардлагатай буюу хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн Улаанбаатар хотоос гаргана.
Улсын Онцгой комисс цаашид зорчигч тээврийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 24-нөөс хэвийн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд "Ковид-19"-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө.
Харин халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой гэсэн шаардлагыг тавих ажээ.
Г.Ариунбуян: Засгийн газрын 2020.12.13-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Орон нутгийн иргэдийг 2020.12.18-ны 06.00 цагт хүртэл Улаанбаатар хотоос явуулна