Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг ЦУЦЛАГДЛАА

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.18/ ээлжит мэдээллээ өгч байна.

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Л.МӨНХТҮШИГ:

-Өчигдөр Франкфуртаас зорчигчид ирсэн. Өнөөдөр Франкфуртаас дахин 165 зорчигч ирж байгаа. Тусгай үүргийн онгоц 14:20 цагт газардана. Энэ сарын 20-ны өдрийн Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг хэвийн үйлдэгдэх бол тусгаарлах байрны хүрэлцээнээс болоод энэ сарын 25-нд ирэх байсан Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгийг цуцлах зайлшгүй шаардлагатай боллоо. 

Сөүл-Улаанбаатар тусгай нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулаад байсан иргэд дараагийн тов тодорхой болохоор ирэх боломжтой.

Өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Өвөрмонголд шинэ голомт илэрсэнтэй холбоотойгоор ачаа тээвэрлэлтийн ажил удаашраад байсан. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Эрээн хотод томилолтоор ажиллаж байгаа. Бид 50 жолоочтойгоор хоёр талдаа тээвэр хийхээр тохиролцоонд хүрсэн. Өмнө нь 18 жолооч ачаа тээвэр эрхэлж байсан өчигдрөөс 32 жолоочийг нэмж тээвэрлэлтийн ажилд оролцуулж эхэллээ. 

 

 

Top