Машинаасаа бууж, журам зөрчсөн ХОЁР ЖОЛООЧИЙГ буцаажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Өчигдөр (2020.12.17) нэр бүхий компанийн хил нэвтэрсэн хоёр жолооч дураараа машинаасаа буусанд Хятадын шалгалтын ажлын хэсгийн хүмүүс буруутган, дүрэм журмаа баримтлахыг анхааруулжээ. 

Иймд "Ганц мод" боомтын захиргаанаас тэдний тээврийн хэрэгслийг нь журамлаж, хоёр жолоочийг Монгол руу буцаах шийдвэр гаргасан байна. 

Жолоочтой харилцаанд орсон хятад иргэд болох нэг засварчин, нэг тээврийн менежерийг 14 хоног тусгаарлалтад оруулахаар болжээ. 

Дүрэм зөрчсөн жолооч нараас холбогдох зардлыг гаргуулах ба дахиж ийм байдлаар халдвар хамгааллын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн үйлдэл гаргавал машиныг нь Хятадын гаалийн бүртгэлээс хасна гэдэг анхааруулгыг мөн жолооч нарт өгчээ. 

Эх сурвалж: Тээвэрчдийн зөвлөл

Top