Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвар гарч, эмнэлгийг бүхэлд нь хааж, хөл хорио тогтоогоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт гарсан голомтот халдвараас 26 хүн коронавирусний халдвар аваад байна.
Эмнэлэгт одоогийн байдлаар эмч, ажилтан албан хаагчдаас гадна 60 хүүхэд, 160 том хүн зэрэг нийт 499 хүн тусгаарлагдаж байна.
Өчигдөр (2020.12.18) орой тусгаарлалтад байгаа иргэдэд нэн шаардлагатай байгаа хүнс, хүүхдийн живх, ариун цэврийн хэрэгслүүд зэрэг шаардлагатай зарим зүйлсийг халдвар хамгааллын дэглэмийн дор дотогш нэвтрүүллээ.
Тусгаарлалтад орсон иргэдэд шаардагдах эд зүйлсэд зарцуулах хөрөнгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, шуурхай шийдвэрлэлээ гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.