Өмнөговь аймгийн Онцгой комиссын мэдээлснээр тус аймгийн хэмжээнд хот хоорондын тээврээр болон өөрсдийн унаагаар орон нутагт очсон 1264 хүн тусгаарлалтад байгаа ба гэрийн ажиглалтад шинээр 190 хүн нэмэгдэж, 125 хүн гэрийн ажиглалтаас гарчээ.
Ажиглалтаас гаргаж буй иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байна. Гэрийн ажиглалтад байгаа иргэдийн дунд илэрсэн зовиуртай хүн байхгүй.
Өмнөговь аймгийн 800 орчим төрийн албан хаагчдад тандалтын зорилгоор PCR шинжилгээ хийсэн ба хариу нь өнөөдөр гарах ажээ.