Архангайн Цэцэрлэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол ҮГҮЙСГЭГДЛЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 19

Архангай аймгийн Цэцэрлэг суманд өчигдөр (2020.12.18) түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдөр тэдгээр хоёр тохиолдлын PCR шинжилгээний хариу гарч, сөрөг хариу үзүүлжээ. 

Тодруулбал, өчигдөр Цэцэрлэг сумын хоёр иргэн эмнэлгийн байгууллагад үйлчлүүлэхээр ирэхэд нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сул эерэг хариу гарсан байна. Аймгийн Онцгой комисс, Сумын онцгой комисс, эмнэлгийн байгууллагаас хариу арга хэмжээг яаралтай авч, сорьцыг PCR шинжилгээнд хамруулснаар өнөөдөр шинжилгээний хариу гарсан байна. 

Top