Өмнөговь аймгийн төрийн албан хаагчдыг коронавирусний шинжилгээнд хамруулж эхэлжээ.
Даланзадгад хотын 16 төрийн байгууллагын 778 албан хаагчаас өчигдөр (2020.12.18) тандалтаар коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээний сорьц авч шинжлүүлэхэд бүх алба хаагчдын хариу сөрөг гарчээ.
Өмнөговь аймгийн Онцгой комиссын мэдээлснээр тус аймгийн хэмжээнд хот хоорондын тээврээр болон өөрсдийн унаагаар орон нутагт очсон 1264 хүн тусгаарлалтад байгаа ба гэрийн ажиглалтад шинээр 190 хүн нэмэгдэж, 125 хүн гэрийн ажиглалтаас гарчээ.
Ажиглалтаас гаргаж буй иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байна. Гэрийн ажиглалтад байгаа иргэдийн дунд илэрсэн зовиуртай хүн байхгүй.