Сэлэнгэд хэсэгчлэн тогтоосон ХӨЛ ХОРИОГ 2021.01.01 хүртэл сунгалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

2020 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс Улс даяар тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч Архангай болон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт хатуу хөл хорионы дэглэм өнөөдрийг хүртэл хэвээр мөрдөгдөж байгаа билээ.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл дахин 10 хоног сунгахаар болжээ.

Сэлэнгэ аймагт сүүлийн өдрүүдэд халдвар нэмж бүртгэгдээгүй ч нийт халдвартай хүмүүсийн тоо улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 216 хүрээд байгаа юм. Тиймээс хөл хориог сунгаж, тархалтыг зогсоох нь чухал гэж аймгийн Онцгой комисс үзжээ.
 

 

Top