ШУУД: Улаанбаатар хотод 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2020 оны 12 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. (2020.12.21-ний 11:00 цаг)


Улаанбаатар хотод коронавирусний 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс нэг зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдлээ. Бусад кластер халдвартай аймгуудад шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Ойрын болон дам хавьтлын 1136 хүнийг илрүүлж шинжилгээнд хамруулан ажиглалт тандалтыг хийж байна. Үүнээс ойрын хавьтал 622 хүнийг ажиглан тусгаарлах байруудад тусгаарласан.

Баянзүрх дүүргийн эмнэлэгт бүртгэгдсэн 62 тохиолдлын 46 нь эхний шинжилгээгээр, 16 нь давтан шинжилгээгээр гарсан байна. Өнөөдөр ойрын хавьтлуудад давтан шинжилгээ хийх, дахиж ойрын хавьтлуудыг илрүүлэх үйл ажиллагаа НЭМГ, ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна. Өвдсөн өвчитнүүд Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа.

Энэ нь нэлээд өргөн хүрээтэй том дэгдэлт гарлаа. Тиймээс ард иргэд маань өөрсдийгөө халдвараас сэргийлэх, хамгаалах тал дээр нэлээд анхаарах шаардлагатай болж байна.

Коронавируст халдвар Монгол Улсын хэмжээнд 993 боллоо. Үүнээс 509 хүн эдгэрсэн бол 475 хүн эмчлэгдэж байна.

 

 

ШУУД ҮЗЭХ

 

Top