ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн мэдээллийг хийж байна. /2020.12.21/
Өнөөдрийн хуралд Баянзүрх дүүрийн Онцгой комиссоос үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтод 449 хүн байснаас хүүхэд болон зарим том хүмүүсийг тусгаарлах байр руу шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд мөн халдварын голомт үүссэн байна. Дүүргийн 28 хорооны 20 цэг дээр өнөөдрөөс эхлэн иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг хийж эхэлжээ.
Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн алба хаагч ажиллаж буй аж.