УОК-ын  дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Улсын Онцгой Комисс өнөөдөр 12:00 цагаас эхлэн хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэн гаргасан шийдвэрийг Засгийн газарт танилцуулах аж. Засгийн газар 15:00 цагт хуралдах юм байна.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт үүссэн голомтоос халдвар авсан хүний тоо нийт 62 болоод байгаа. ЭМЯ, ХӨСҮТ-ийн зүгээс Баянзүрх дүүрэгт үүссэн голомтыг том хэмжээний дэгдэлт боллоо хэмээн мэдэгдэж буй юм.

Түүнчлэн УОК, Засгийн газар үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр хуралдаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.117.8) 2020 оны 12 сарын 21

Баянзүрхийг тэг зогсолт хий

0  |  0
Top