Манай сурвалжлагч Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Засгийн газрын шийдвэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгээс бусад аймгууд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжсэн.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлээс Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжээд буй энэ үед нөхцөл байдал ямар байгаа талаар Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Эрдэнэ-Очироос тодруулахад дараах хариултыг өглөө.
“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл болон Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл шилжүүлсэн цаг хугацаанд иргэдийн зүгээс хот хооронд, сум хооронд зорчих хүсэлт их ирүүлж байна. Тархаад буй өвчлөлийн хор уршиг, үр дагаврыг сайн ойлгохгүй, учир дутагдал байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, зэрэглэл буурсан хугацаанд цагдаагийн байгууллагаас аймгийн хэмжээнд 11 пост гаргаж, шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулсан.
Бэлэн байдлын зэрэглэл буурсантай холбоотойгоор сум хоорондын хөдөлгөөн чөлөөтэй зорчиж байна. Улаанбаатараас хүнс, шатахууны тээвэр хийж байгаа Баян-Өлгий, Ховд чиглэлийн машинуудыг аймгийн төв дээр зогсоохгүй гаргаж байна. Аймгийн төв дээр орж ирж байгаа машинуудыг Аймгийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу шинжилгээний бичиг болон бусад зөвшөөрлийг үндэслэн дараагийн үйл ажиллагаанд шижлүүлэх арга хэмжээг авч байна. Ингэхдээ аль болох хүндрэл учруулахгүйгээр онцлогт нь тохируулаад арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа.
Иргэдээс зөрчил гаргаж байна л даа. Боломжтойг нь хэлж яриад анхааруулаад, зөрчлийг нь арилгуулж байна. Үнэхээр ноцтой зөрчил гаргасан гэдэг юм уу, шинжилгээний бичиггүй нуугдаж гарч ирсэн хүмүүсийг халдвартын эмнэлэгт хүлээлгэж өгөөд, шинжилгээ өгүүлэх, гэрийн ажиглалтад, тусгаарлалтад шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Зарим зөрчил гаргасан иргэдийн асуудлыг цагдаагийн байгууллагын бүртгэлд авч, хариуцлага тооцох, материалжуулах, шүүхэд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага бүх хүч нөөцөө дайчилж ажилласан гэв.
Сэтгэгдэл ( 1 )
эмнэлгээр тэнэж явдаг оркуудаа гэртээ байгаачээ балиар заваануудаа