Г.Чинбат: Өвөлжилтийн байдал хүндэвтэр байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Манай сурвалжлагч Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Засгийн газрын шийдвэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгээс бусад аймгууд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд  шилжсэн.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлээс Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжээд буй энэ үед Говь-Алтай аймагт өвөлжилт ямар байгааг Аймгийн засаг даргын орлогч Г.Чинбатаас тодруулсан байна.


“Өвөлжилтийн байдал нэлээн  хүндэвтэр байна.  Ялангуяа урд талын сумууд цасан бүрхүүл тогтсон байдалтай байна. Отроор өөр сумуудад 333 мянган мал өвөлжиж байгаа. Баян-Уул, Дарви,  Хөхморьт,  Алтай гэсэн сумуудад бусад сумын малчид ирж,  отроор өвөлжиж байгаа. Өөр аймгийн малчид харьцангуй цөөн байна. Аймгийн хэмжээнд хүндрэлтэй байгаа сумын малчид отроор өвөлжиж байна.

Өвс тэжээлийн тухайд Засгийн газраас 250 сая төгрөг хуваарилсан. Энэ хүрээнд өвс тэжээлийн тендер зарлагдаад,  нийлүүлэгдэж байна. Аймгийн нөөцөнд байгаа  өвсийг бүх сумууддаа хуваарилалт хийсэн. УОК-ын шийдвэрээр  улсын нөөцөөс өвс тэжээл хуваарилагдаж байгаа. Өнөөдөртөө хуваарилагдах хэмжээнд явж байна" гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top