2021 оны эхний улиралд Монгол Улсад вакцин оруулж ирэх боломж бүрдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

“KOBAKC”  хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр талууд ярилцлаа гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг өнөөдөр хүлээн авч уулзжээ.  

Уулзалтаар Ковид-19 вирусын цар тахлын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцсон байна.

Засгийн газар ДЭМБ-ын зөвшөөрсөн, чанартай вакциныг хурдан оруулж ирэх зорилготой байгааг онцолжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр НҮБ, ялангуяа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад тусламж, дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлж байгаа явдалд талархал илэрхийлээд,  цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг хяналтад авах чиглэлээр өгч буй мэргэжил, арга зүйн зөвлөгөө нь чухал ач холбогдолтой болохыг хэлсэн байна.  

Мөн Суурин төлөөлөгч С.Диордица олон улсад хөгжүүлж буй зарим вакцины явцын талаар мэдээлэл өгсөн аж. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бэлэн байдлын зэрэгт шилжсэн байдал, хөл хорионы дэглэмүүд цаг үеэ олсон оновчтой шийдэл байсныг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.49) 2020 оны 12 сарын 21

Чадваргүй худалч ЕС.

0  |  0
3 сая(202.179.25.144) 2020 оны 12 сарын 21

Монголын нийт хүн амын тоо дэлхийн нэг жижигхээн хотын хүн амтай тэнцдэг. Тэр жижиг хотын дарга Хүрэлсүх жоохоон ажлыг хийж чадахгүй байгаа нь харамсалтай бас эмгэгэлтэй.

0  |  0
Top