Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. /2020.12.21, 16:30 цаг/
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Халдварын дархах эрсдэл өсч магадгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд өгч байна. Хатуу хөл хориог 23-ний өдрийн 06:00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 06-ний 06:00 цаг хүртэл тогтоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Өөрөөр хэлбэл, ирэх лхагва гарагаас эхэлж, хатуу хөл хориог тогтооно.
Дэлхий нийтээрээ шинэ жилийн арга хэмжээтэй холбогдуулж, дэлхийд өнөөдөр 192 оронд тодорхой хэмжээнд хөл хорионы дэглэмийг тогтоогоод байна. Ялангуяа Европын бүс нутагт хөл хорионы дэглэмийг бараг бүх орон тогтоож байна. Англид мутацид орсон коронавирусний шинэ вирус илэрсэн. Илүү хоруу чанартай.
Нөгөө талаасаа шинэ жилийн арга хэмжээ болох үеэр олон хүн цуглардаг. Үүнийг дагаад халдварын тархалт нэмэгдэх магадлал өндөртэй гэж үзэж олон орон хөл хорио тогтоож байна.
Манай Улсын хувьд хэдийгээр нийтээр шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэхгүй ч гэсэн тодорхой хэмжээнд тэр үеэр иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Энэ нь эргээд халдварт өвчний тархалтад муугаар нөлөөлөх болзошгүй гэж үзэж энэ арга хэмжээг авч байна.
Мөн дэлхий нийтээр вакцинжуулалтад ихээхэн ач холбогдол өгч байна. Цар тахлыг эрсдэл багатай даван туулах нэг аргыг вакцинжуулалт гэж нийтээрээ үзэж байна. Монгол Улсын хувьд өнөөдөр Ерөнхий сайд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, доктор Сергей Диордицаг хүлээж авч, вакцинжуулалттай холбоотой асуудлаар харилцан ярилцлаа. Бид нийтийн вакцинжуулалтаа 2021 оны нэгдүгээр улиралд багтаж эхлэх зорилт тавин ажиллаж байгааг хэлье."
ШУУД ДАМЖУУЛАЛТ