ХӨСҮТ-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн  устгал, бохирын шугам ЭРСДЭЛТЭЙ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Засгийн газрын мэдээлэл үргэлжилж байна. /2020.12.21/

Мэргэжилтнүүд ХӨСҮТ болон хэд хэдэн цэгийг эрсдэлтэй гэж үзэж буйг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Тухайлбал, Хилийн боомтууд коронавирусний халдвар дамжин орж ирж, тархах гол эрсдэлтэй цэгийн нэг. Нөхцөл байдал гайгүй боллоо гэж үзээд сая дөрвөн ч удаагийн нислэгээр 500 гаруй иргэнээ хилийн чинадаас татаж авлаа. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс коронавирусний халдвар илэрч байна. Франкфуртын нислэгээр ирсэн 7 иргэнээс одоогоор халдвар илрээд байна. Японоос ирсэн иргэдийн шинжилгээний хариу одоо гарна.

Эрсдэлтэй бас нэг цэг бол эмнэлгийн орчин. Олон улсын нөхцөл байдлыг харахад эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт хамгийн их өртөж байгаа. Манайд,  ХӨСҮТ-д халдвар гарч, гурван ч тасгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдээс халдвар илэрсэн.

ХӨСҮТ-ийн эм,  эмнэлгийн хэрэгслийн  устгал, бохирын шугамтай холбоотой, эрсдэлтэй байж болох асуудлуудын талаар бидэнд мэдээлэл ирсэн. ХӨСҮТ дээр зохион байгуулалтын чанартай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой гэсэн дүгнэлт гаргасан.

Өнгөрсөн 10 сарын хугацаанд ХӨСҮТ эрсдэлтэй бүс байсан учраас тодорхой хязгаарлалтыг хийж байсан. Энэ хугацаанд 00 бохирын ус, усанд ордог системүүд эвдрэх, цонх хаалга солих зэрэг  шаардлагууд үүссэн.

ХӨСҮТ-ийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс биеийн байдал  хөнгөн хүмүүсийг Хан-Уулын эмнэлэг рүү шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа гэв.

 

 

Top